Өнөөдөр Женев хотноо Өвөр Кавказын аюулгүй байдлын асуудлаарх ээлжит хэлэлцүүлэг болж байна. НҮБ, Европын Холбоо, Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ивээлд болж байгаа энэ зөвлөлгөөнд Абхаз, Өмнөд Осет, Орос улс, Гүрж, АНУ оролцож байна. Гүрж, Өмнөд Осет болон Гүрж, Абхазийн хооронд хүч үл хэрэглэх тухай хэлэлцээр байгуулах шаардлагтай талаар Орос улс болон түүний хүлээн зөвшөөрсөн бүгд найрамдах улсууд урьдын адил шаардаж байна. Үүнээс гадна уулзалтад оролцогчид Орос улс Гүржид халдсан тухай хуурамч нэвтрүүлэг дамжуулсан Гүржийн “Имеди” телевизийн сувгийн үйлдлийн үр дагаврыг хэлэлцэнэ. Абхаз болон Өмнөд Осетийн Гүржтэй хиллэдэг хэсгийн өнөөгийн байдлыг хэлэлцэж, аюулгүй байдал, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд анхаарал хандуулна. Өмнөд Осетид 2008 оны 8-р сард болсон эмгэнэлт үйл явдлын дараа Орос, Францын ерөнхийлөгч нарын хүрсэн тохиролцоонд түшиглэн Женевийн зөвлөлгөөнийг 2008 оны 10-р сараас явуулж байна.