“Их наймын” орнуудын Гадаад хэргийн сайд нарын өнөөдөр хэлэлцэх гол сэдвийн нэг нь терроризмтай тэмцэх тухай байна. Уулзалт Оттавын дэргэдэх хотод болно. Гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос улсыг төлөөлж байна. Сайд нар даваа гаригт москвагийн метронд болсон алан хядах ажиллагааг эрс буруушаасан юм. Террористуудын эсрэг тэмцэхэд цаашид хамтран ажиллахад бэлэн хэмээн Гадаад хэргийн сайд нар тэмдэглэсэн юм. “Их наймын бүлгийн орнуудын” удирдагчид Афганистаны байдлын талаар тусдаа мэдэгдэл хийнэ. Энэ улсаас мансууруулах бодис түгээхийн эсрэг тэмцэх төлөвлөгөө баримт бичигт гол байр эзэлж байна. Уулзалтад оролцогчид Ойрх Дорнодын асуудлыг зохицуулах үйл хэргийг хэлэлцэнэ. Сергей Лавров саяхан Москвад болсон Ойрх Дорнодын асуудлаарх олон улсын зуучлагч “дөрвөл”-ийн хурлын үр дүнгийн талаар ажил нэгт нөхөддөө танилцуулна. “Их наймын бүлгийн” Гадаад хэргийн сайд нарын уулзалтын төгсгөлийн мэдэгдлийн төсөлд Ираны цөмийн хөтөлбөрийн талаар “шийдвэртэй алхам” хийхийг уриалжээ.