Амиа золиослогчид даваа гөригийн өглөө москвагийн метронд үйлдсэн алан хядах ажиллагааг гадаадаас авсан дэмжлэгээр зохион байгуулсан. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ийм хувилбарыг үгүйсгэхгүй байна. Афганистан, Пакистаны хил дээр үйл ажиллагаа явуулдаг террорист бүлгүүд алан хядах ажиллагааг зохион байгуулсан байж болзошгүй хэмээн Сергей Лавров сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн юм. Тэнд “террорист бүлэг үүрлэсэн” “эзэнгүй нутаг дэвсгэр” байдаг гэж тэрээр хэллээ. Терроризмыг санхүүжүүлж байгаа эх үүсвэрийн нэг мансууруулах бодисын наймаанд онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэдэгт Сергей Лавров итгэлтэй байна. Москвад болсон алан хядах ажиллагааг “хамгийн богино хугацаанд, үр нөлөөтэй” мөрдөн шалгана хэмээн Гадаад хэргийн сайд эцэст нь олон нийтэд хандан хэлсэн юм.