Москвагийн метронд 3-р сарын 29-нд болсон алан хядах ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевт эмгэнэлийн цахилгаан хуудас илгээлээ. Цахилгаан мэдээнд: “Москвагийн метронд алан хядах ажиллагааны үеэр олон хүний амь эрсдэсэнтэй холбогдуулан монголын ард түмэн болон өөрийн зүгээс гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье”. Террорист халдлагад ойр дотны хүнээ алдсан хүмүүст бидний эмгэнэлийг дамжуулахыг хүсье. Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гэжээ.