Москва хотод өнөөдөр нийслэлийн метронд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн гашуудлын өдөр зарлаж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр хоёр дэлбэрэлтэд 39 хүн үрэгдэж, 73 хүн гэмтэж, бэртжээ. Нийслэлд төрийн далбааг бөхийлгөсөн байна. Телевиз, радиогийн  компанид энэ өдөр зугаан цэнгээний нэвтрүүлэг, сурталчилгаа дамжуулахгүй байхыг зөвлөжээ. Нийслэлийн хэд хэдэн клуб, зоогийн газар үдшийн уламжлалт хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан байна. Москва хотын иргэд, зочид өчигдөр оройноос дэлбэрэлт болсон "Лубянка" болон "Парк культуры" өртөөнд зул өргөж, цэцэг тавьсаар байна. Москва болон бүх оросын  хамба лам Кирилл бүрлээчдийн хойтхын буяны ном хурлаа. Лубянкийн талбайд орой амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх "номхон зогсох" арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Амь үрэгдэсдийн дурсгалыг хүндэтгэн минут номхон зогсож, зул өргөх хүмүүс энэ талбайд ирэх боломжтой. Москвагийн метронд даваа гаригт 45 минутын зайтай хоёр дэлбэрэлт болсон юм. Ами золиослогч эмэгтэй дэлбэрэх хэрэгслийг ажиллуулжээ. Славян төрхтэй хоёр эмэгтэй тэднийг метроны хаалга хүргэснийг мөрдөн шалгалтаар таамаглаж байна. Одоо тэднийг гар зургаар эрэн сурвалжилж байна.