Алан хядах ажиллагаатай хийх улсын тэмцэл хөдөлбөргүйгээр эцсээ хүртэл үргэлжилнэ гэж москвагийн метронд гарсан алан хядах ажиллагааны дараа ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдлээ. Тэр тусгай хуралдаан зарлан хуралдуулж эн ажлыг байнгын хяналтанд байлгаж, мөрдөн байцаалтын ажлыг түүнд илтгэж байхыг хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо. Дэлбэрэлт москвагийн метронд хүн ихтэй байдаг өглөөний оргил цагаар болсон. Энэ нь хэлмэгдэгсдийн тоог олшруулж аврах ажиллагааг саатуулж байлаа. 38 хүн амь насаа алдаж, хэдэн арван хүн шархадсан байна. Тусгай албаныхан газар доорхи зарим шугам болон шилжих гарцуудыг хааж, хотын төв руу хувийн машинуудыг оруулахгүй байлаа. Учир нь дэлбэрэлт болсон газар руу тусгай техник, түргэн тусламжийн цувааг оруулах шаардлагатай байсан. Хамгийн хүнд шархадсан хүмүүсийг москвагийн эмнэлэгүүдэд хурдан хүргэхийн тулд ОБЯ-ны нисдэг тэрэгнүүдийн ашигласан байна. Хөнгөн шархадсан болон гэмтэл аваагүй ойролцоо байсан хүмүүсийг хурдан зохион байгуулалттай газар дороос гаргасан байна. Хүмүүс их сандараагүй, харин нилээн айсан байсан гэж нүдээр үзсэн хүмүүс ярьжээ. ОБЯ-ы сэтгэл судлаачид тэдэнд газар дээр нь тусламж үзүүлж байна гэж ОХУ-ын ОБЯ-ны мэдээлэлийн албаны дарга Ирина Андрианова мэдээлээд: Манай сэтгэл судлаач эмч нар энэ эмэгэнэлт байдал болсон газар ажиллаж дэлбэрэлт болох үед тэнд байсан хүмүүс болон сэтгэл санааны их хямралтай байгаа хүмүүст туслаж байна гэлээ. Дэлбэрэлтээс болж бүрэн зогссон Москвагийн төвийн хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулах нь Москва хотын удирдлагуудын нэг гол зорилго байлаа. Эмэгнэлт байдал болсны дара үнэгүй автобусны маршрут ажиллуулсан гэж Мосгортранс компанын хэвлэлийн албаны удирдагч Алеквандр Анасовский яриагаа эхэллээ: Онцгой байдал тохиолдсны дараа шууд л зорчигчидод үйлчлэх ёстой үнэ төлбөргүй автобусны маршрут гаргах шийдвэрийг Мосгортранс компан гаргасан. 130 автобус явж байна. Тасралтгүй ажиллагааг хангахын тулд штаб байгуулсан бөгөөд тэнд ажилладж байгаа манай хүмүүс шуурхай холбоо болон чанга яригч, видео камер хэрэглэж байна гэлээ. ОХУ-ын ерөнхий прокурорын газар «алан хядах ажиллагаа» зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байна Ерөнхий прокурор Юрий Чайка мөрдөн байцаалтын биечлэн хянаж байна гэж ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын албан ёсны төлөөлөгч Марина Гриднева манай радиод өгсөн ярилцлагадаа мэдээлээд: Тэсрэх техникийнхэн дэлбэрэлт болсон 2 газрыг шинжлээд байна. Нас барсан хүмүүсийн биеийг шинжилж байгаа мөрдөн байцаагчид газар дээр нь ажиллаж байна. Сүүлийн үеийн мэдээгээр дэлбэрэх төхөөрөг 3 кг тротилийн хүчин чадалтай байжээ. Хоёр дэлбэлэлтийг ижилхэн схемээр хийсэн байна. Өртөөн дээр зорчигчид бууж, сууж байхад хоёр дэлбэлэлтийг үйлдсэн байна. Одоогийн байдлаар метронд байрлуулсан видео камерын бичлэгийг судлаж байна. Мөн амиа золиослогч эмэгтэйчүүд ямар байдлаар, хаанаас, алан хядах ажиллагаа явуулах газарлуугаа явсан гэдгийг тодоруулах өөр нэг арга хэмжээ авч байна. Орос улсын болон хотын хууль сахиулах албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд албаа үргэлжлүүлж байна.