3-р сарын 29-ны өглөө москвагийн метронд 2 дэлбэрэлт боллоо. Эхний дэлбэрэлт 7 цаг 56 минутад «Лубянка» станц дээр ирж зогссон галт тэрэгний 2-р вагонд болсон байна. Хагас цагийн дараа «Парк Культуры» станц дээр 2 дах дэлбэрэлт болсон байна. Урьдчилсан мэдээгээр 35 хүн амь насаа алдаж, 38 хүн шархаджээ. ОХУ-ын прокурорын газар «алан хядах ажиллагаа» зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Тусгай албаныхан энэ дэлбэрэлтийн урьдчилан маш сайн төлөвлөсөн алан хядах дайралт гэж үзсэн байна. Даваа гаригийн өглөө москвачууд ажилдаа яарч метро пиг дүүрэн байдаг юм. Энэ үед хувцасан дотроо юм уу, цүнхэндээ жижигхэн дэлбэрэх төхөөрөг нуугаад орох боломжтой, тэгвэл асар олон хүнийг хэлмэгдуулж чадна! Яг л ийм юм боллоо.
Нэг дэх дэлбэрэлт москвагийн метроны төв хэсэг «Лубянка» станцид цахилгаан галт тэрэг ирж зогсоод хүмүүс бууж, сууж байх үед дэлбэрсэн байна. Хоёр дахь нь мөн энэ шугамны «Парк Культуры» өртөөн дээр дэлбэрсэн байна. Энэ хоёр өртөө нэг шугаман дэр байрладаг юм. Шархадсан хүмүүст эмнэлэгийн тусламж үзүүлж байна, өглөөний хөдөлгөөний оргил цаг учир зам бөглөөтэй, иймээс шархадагсадыг эмнэлэгийн тусгай нисдэг тэргээр зөөж байна. Урьдчилсан мэдээнээс үзэхэд бөмбөгийг гар утсны тусламжтайгаар, эсвэл амиа золиослогч дэлбэлсэн байж болно. Энэ үнэхээр алан хядах ажиллагаа гэдэгт эргэлзэх хэрэг алга гэж Оросын ШУА-ийн дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн алан хядах ажиллагаа, мансууруулах бодисны наймаа, аюулгуй байдлын асуудлын шинжээч Игорь Хохлов манай радиод өгсөн ярилцлагадаа мэдэгдээд: Мөрдөн байцаалт дөнгөж эхлэж байна, эцсийн дүгнэлт хийхэд эртдэнэ. Оросын тусгай албад маш үр дүнтэй ажиллаж, алан хядагчидтай хийх тэмцэл ширүүсэж байгаатай холбоотой байж болно. Мэдээж алан хядагчид ямар нэгэн муухай юм бодож сэтгэж байгаа нь ойлгомжтой. Тэд нийгэм дэх дэмжилгээ алдаж, хүмүүс шашин шүтлэг, үндэс угсаанаасаа шалтгаалалгүйгээр тэдний үзэл сурталд автахгүй байгаа Хойд Кавказд ч байдал мөн ийм байна. Москвагийн метроны энгийн зорчигчдын эсрэг явуулж байгаа анхны алан хядах ажиллагаа биш гэдгийг сануулья! 1996 оны 6-р сарын 11-нд москвагийн метроны Серпуховын шугамд алан хядах ажиллага үйлдсэн. Цахилгаан тэргэний вагонд дэлбэрэх төхөөрөг ажиллаж 4 хүн амь насаа алдсан. 1998 оны 1-р сарын 1-нд москвагийн метроны «Третьяковская» өртөөнд дэлбэрэлт болжээ. Эмэгтэй хүний цүнхэнд нуусан бүрээсгүй дэлбэрэх төхөөрөг 150 гр тротилийн хүчин чадалтай байжээ. Метроны гурван ажилтан янз бүрийн шарх авч эмнэлэгт хэвтсэн байна. 2001 оны 2-р сарын 5-нд «Белорусская» өртөөнд 200 грамм тротилийн хүчин чадалтай гар хийцийн дэлбэрэх төхөөрөг дэлбэрч 20 хүн шархаджээ. 2004 оны 2-р сарын 6-нд москвагийн метроны Замоскворецийн шугамны «Автозаводская», «Павелецкая» өртөөнүүдийн хооронд явж байсан цахилгаан галт тэргэний 2 дугаар вагонд дэлбэрэлт болжээ. Хонгилд 5-р дээд зэрэглэлийн гал түймэр гарчээ. Дэлбэрэлт 4-5 кг тротилийн хүчин чадалтай байжээ. Энэ алан хядах ажиллаганаас болж 41 хүн амь насаа алдаж, 250 хүн шархаджээ. Урьдчилсан мэдээгээр энэ удаагийн дэлбэрэлт 2-3 кг тротилийн хүчин чадалтай байсан бололтой.