Волгоград хотын оршин суугч, Эх орны их дайнаы ахмад дайчин 96 настай Александр Шаповаловыг, Бүх Оросын «Оны шилдэг эмч» уралдаанд нэрий нь дэвшүүллээ. Тэрээр 80 жил эмнэлэгийн албанд зүтгэж, олон зуун хүний амийг аварчээ. Тэр одоо болтол цагаан нөмрөгөөсөө салаагүй өвчтнийг хүлээж авсаар байна. Эмнэлэгийн албаны хурандаа Александр Шаповалов 2010 оны цэргийн шилдэг эмчээр нэр нь дэвшигдээд байна. Бүх Оросын «Оны шилдэг эмч» уралдаан 9 дэхь удаагаа явагдаж байгаа бөгөөд нэг ёсны эмнэлэгийн салбарын «Оскар» болоод байна.