Афганистан дахь «Аль-Каида» бүлэгийн алан хядагчид болон талибуудыг бут цохино гэдэгт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама итгэлтэй байна. Ням гаригт гэнэт хүрэлцэн ирсэн Кабул хотод цэргийнхэн болон иргэний мэргэжилтнүүдийн өмнө үг хэлэхдээ Обама, афганы армийг бэхжүүлэх болон тус улсад энх тайван, тогтвортой байдлыг сэргээхийн төлөө АНУ бүхнийг хийнэ гэж тэмдэглэлээ. Цагаан ордны эзэн богинохон айлчлалынхаа явцад ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзаж, түүнийг авилга, мансууруулах бодисны наймаа, хэт даврагчдын бүрэлдэн тогтож байгаа эдийн баазын эсрэг идвэхитэй тэмцэхийг уриаллаа.