Москва хотын эмнэлэгүүдэд метронд болсон алан хядах ажиллагаанаас болж шархадсан 60 хүнийг хэвтүүлээд байна гэж Оросын эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яам мэдээллээ. Шархадсан хүмүүсийг хүргэхэд эмнэлэгийн тусгай нисдэг тэрэг хэрэглэсэн бөгөөд «Парк культуры» өртөөний гадаа агаарын авсаархан эмнэлэг ажиллуулаа. Москва хотын засгийн газар шууд утас ажиллууллаа. Сокольникын шугамны «Комсомольская» өртөөнөө «Спортивная» өртөө хүртэл цахилгаан галт тэрэг зорчихгүй байна. Энэ маршрутын дагуу, оросын нийслэлийн засаг захиргааныхан 100 үнэгүй автобус явуулж байна.