Өнөөдөр өглөө Москвагийн төвд «Лубянка», «Парк Культуры» метроны өртөөнүүдэд 2 дэлбэрэлт боллоо 37 хүн амь насаа алдаж, 60 гаруй хүн шархадсан байна гэж Орос улсын ерөнхий прокурор Юрий Чайка мэдэгдлээ. Тэрээр мөрдөн байцаалтыг гардан хариуцаж байна. «Алан хядах ажиллагаа» зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Хууль хяналтын байгууллагын таамаглаж байгаагаар амиа золиослогч эмэгтэй дэлбэрсэн бололтой, «Парк культуры» өртөөнөөс эмэгтэй хуний цогцс олсон байна. Тэнд дэлбэлсэн төхөөрөг 1.5 кг тротилийн хүчин чадалтай байсан бөгөөд дэлбэрэх бодисын хувьд пластит хэрэглэсэн байна гэж прокурорын дэргэдэх мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин мэдэгдлээ. Дэлбэрэлтийн зургыг авсан байж болох метроны видео камеруудын бичлэгийг Холбооны аюулгүй байдлын албаны мэргэжилтнүүд судлаж байна. Москва хотын цагдаагын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Метроны өртөөнүүд, вокзал болон хүмүүс олноор ирж байгаа газруудыг онцгой хянаж байна.