Красноярскд Владимир Путины явуулж байгаа зөвлөлгөөний гол сэдэв нь Сибирийн хөгжлийн стратег ба дээд мэргэжлийн боловсоролын шинэчлэл юм. Өнөөдрийн байдлаар байгуулагдаад байгаа хоёр холбооны их сургуулийн нэг Сибирийн холбооны их сургуулийн байранд болж байна. Ойрын үед иймэрхүү маягийн сургуулиуд тэргүүлэх дээд сургуулиудын суурин дээр, холбооны бусад тойрогт бий болно. Дээд мэргэжлийн боловсоролын хүрээнд холбооны их сургууль, үндэсний судалгааны их сургуулиудыг бий болгох процесс ид явагдаж байна. Ноднин жил 14 дээд сургуулийг шилж авсан. 15 дах «Үндэсний судалгааний их сургуулийг» сонгох нэмэлт уралдааныг зарлаад байна. Ийм сургуулиудын сүлжээ байгуулах ажиллагаанд зориулж 2010 онд 10 тэрбум рубль төсөвлөөд байна.