Олон улсын атомын эрчим хүчний агентлагын гишүүн улсуудын АЦС-д зориулсан цемийн түлшний нөөцийн олон улсын санг «Росатом», МАГАТЭ хоёр, Зүүн урд Сибирийн Ангарск хотод байгуулж байна. Өнөөдөр Вена хотод «Росатом»-ын удирдагч Сергей Кириенко, МАГАТЭ-гийн ерөнхий захирал Юкио Амано нар хэлэлцээрт гарыг үсэг зурж байна. Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх горимыг мөрдөж байгаа бүх улсуудыг атомын эрчим хүчээр тэгш хангахад энэ санаачлагын зорилго оршиж байна. МАГАТЭ-гийн ивээл дор баяжуулсан ураны баталгаатай нөөцийн санг байгуулна гэдэг атомын эрчим хүчийг энх тайваны зорилгоор ашиглах явдлыг өргөжүүлнэ гэж Сергей Кириенко мэдэгдлээ.