Москвагийн метроны «Лубянка», «Парк культуры» станциудад болсон дэлбэрэлтээс болж 30 хүн амь насаа алдаж, 20 хүн шархадсан байна гэсэн урьдчилсан мэдээ гарлаа. Москвагийн төвд үүссэн машины бөөгнөрөлөөс болж ОБЯ-ны аврагчид, хэлмэгдэгсэдийг тээвэрлэхийн тулд эмнэлэгийн нисдэг тэрэг ашиглаж байна. Замын цагдаагийн удирдлагууд жолооч нарыг хотын төв руу орохгүй байхыг зөвлөж байна. Москва хотын засгийн газар, 622-14-30, 624-24-40 дугаарын яаралтай утасны шугамыг ажиллуулж байна.