Новосибирск хотын ундэсний нутгийн зевлелийн бүсгүйчүүдийн дунд явуулдаг «Мисс Азия-2010» сайхан бүсгүйчүүдийн уралдаан болж өнгөрлөө. Уралдааны төгсгөлийн шатанд, титэмийн төлөө Тува, Хакас, Буриад, Алтай, Якут улсуудын зургаан сайхан бүсгүй өрсөлдсөн байна. Бүсгүйчүүд маань зөвхөн гоо сайханаа бус үндэсний уламжлалынаа мэдлэгийг шалгуулах ёстой байлаа. Новосибирскийн Улсын барилга, архитектурын их сургуулийн 3-р дамжааны оюутан Тува улсын төлөөлөгч Заяана Алханова ялагчаар тодорчээ. Тэрээр Тува улсын хамгийн сайхан бүсгүйгээр тодорсон ба 4-р сард болох «Мисс Сибирь» уралдаанд заавал оролцоно.