Москвагийн метроны «Лубянка», «Парк культуры» хоёр станцид дэлбэрэлт болж маш олон хүн хэлмэгдээд байна гэж Оросын ОБЯ мэдээллээ. Анхны дэлбэрэлт өглөө 7 цаг 56 минутад зорчигчдыг буулгаж, суулгаж байхад болсон байна. Хоёр дах дэлбэрэлт «Парк культуры» станцид 8 цаг 40 минутад болжээ. Хууль сахиулах байгууллагынхан алан хядах ажиллагаа үйлдсэн гэж үзэж байна. Метроны тус станциудад ХАБА-ны мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн байна. Энэ дэлбэрэлттэй холбогдуулж «алан хядах ажиллагаа» зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэлээ. Энэ дэлбэрэлттэй холбогдуулж метроны станциуд болон хүн их цугларсан газарууд болон гудамж талбайнуудад цагдаагийн харуулийн тоог эрс нэмэгдүүллээ.