Өнөөдөр бид та бүхэндээ оросын зэвсгийн дархчуулын тухай ярьж өгнө! Гал дундаас төрсөн цул төмрөөр хийсэн зэвсэг Орос улсад дандаа хүндтэй байр эзэлдэг байлаа. Өнөөдөр энэ зэвсгийг урлан бүтээх ажил, мэргэшсэн хүмүүс болон цуглуулагчдын хувьд гайхамшигтай урлаг юм. Хутга, кинжаал, богино сэлэм, урт сэлэм зэрэг нь өнөөдөр улирч өнгөрсөн зүйл мэт санагдаж болох юм. Харин Орос улсад бол тийм биш ээ! Нилээд хугацаанд завсарласаны дараа зэвсгийн шинэ дархчуул гарч ирсэн төдийгүй, гайхамшигтай бүтээл туурвиж, Москвагийн Кремлийн Зэвсгийн танхим, Петербургийн Эрмитаж музейнүүдэд тавигдаж байна. Энэ музейнуудэд тавигдаад зогсохгүй, ирээдүйн эртний эдлэлийн хувьд хадаглагдаж байна. Хувь хүний хэрэглээний дахин давтагдашгүй хүйтэн зэвсгийн хувьд хийж, зарж байгаа жижигхэн урлангууд хойно хойноосоо урган гарсаар байна. Ийм урлангууд манай оронд 40 гаруй болоод байна. Манай зэвсгийн дархчуул эх орныхоо түүхийг хайрлан нандигнаж, урагш хөдөлгөж байна. Сүүлийн үед Орос улсад сонгодог уламжлалыг хадгалсан нарийн гар хийцийн хутга хийх ажил илт сэргэж байна. Үнэхээр энэ болон хутганы олон янз хэлбэр оросын хүйтэн зэвсгийг дахин давтагдахгүй, сэтгэл хөдөлгөм болгож байна. Жишээ нь: ан хийж байгаа хутгатай хүн, огт зэвсэгүй хүнээс арай л өөр байна даа! Эртний Орос оронд уран сайхны цутгалт, сийлбэр, 16-р зууны сүүлээр Тула хотод маш эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Учир нь тэнд төмрийн орд газар нээсэн байжээ. 1595 онд Тула хотод ган болон дамасскийн болдыг хайлуулдаг эртний аргыг мэддэг бөгөөд түүгээр хамгийн сайн цул шаантаг хийдэг 30 дархчуул ирж суурьшсан байна. 1714 онд 1-р Петр ханы зарилгаар Тула хотын зэвсгийн заводыг байгуулжээ. Тэнд их буу, буу үйлдвэрлэхээс гадна хүйтэн зэвсэг хийж эхлэсэн байна. 19-р зууны эхээр хутга, сэлэм үйлдвэрлэлийг, төмрийн хүдэр болон төмөр хайлуулдаг заводтой Уралын дархчуулын алдартай Златоуст хотод шилжүүлсэн байна. Златоустын уран сайхны сийлбэртэй хутга, кинжаал, урт, богино сэлэмнууд Европ даяар алдартай байлаа. Хүйтэн зэвсэгэн дээр сийлбэр хийх, үг бичих, хоронд идүүлэн сийлбэр хийх, алтдах талаар оросын зэвсгийн дархчуулийн өмнө гарах хүн даанч байсангүй. Тэр үеэс л дайны ялалтад зориулсан болон бэлгийн зэвсгийг чимэглэх урлаг бий болсон юм. Энд хамгийн олон нь, жилд 2500 хүйтэн зэвсэг үйлдвэрлэж байлаа. Зүсэх, огтлох зэвсгийн хамгийн гол зүйл бол дарханы уран гараас гардаг цул төмөр юм. Владимир-Суздалийн дархан цаазат, музейд 10 гаруй жил төмөр эдлэлийн сэргээн засварлагчаар ажиллсан Вячеслав Басовыг, оросын хамгийн сайн дархан гэж үзэж байна. Дараа нь Сибирийн дархчуул орж байна. Тэрээр ган болон дамасскийн болдыг үйлдвэрлэдэг технологийг сэргээсэн бөгөөд оросын олон залуу дархчуулыг сургажээ. Дархан зураачийн бодсон зүйлээс бэлэн бүтээгдхүүн болтол олон сар, заримдаа олон жил болно. Давтсан төмрийг зүлгэж өнгөлнө, иший нь хээ угалзлуулж засна. Хувь хүний хийсэн хүйтэн зэвсэг зөвхөн гангаруулсан байдлаараа үнэлэгддэгүй байна. Нэг зэвсэг дээр металлийг боловсруулах бүх уран сайхны арга хосолсон байгаа. Жишээ нь: үсэг бичих, зураг зурах, сийлбэр, алтдах гэх мэт. Дархан хүн ашиг хонжоо хайсан зүйл биш ямар нэгэн цуглуулагчийн өрөөг чимэх эзэндээ эерэг эрч хүч өгөх урлагын бүтээл туурвиж байгаа болохоор өнгө төрхөнд нь бүх л зүйл шингэсэн байх ёстой. Хувь хүний зохиосон хүйтэн зэвсэг 30 мянган долларч хүрч болно. Зарим нэг гоц бүтээлүүд 100 мянган долларт ч тогтохгүй байх жишээтэй. 1994 онд Москвад урлагын бүтээл болсон хүйтэн зэвсгийн анхны галерей нээгдсэн билээ. 10 жилийн өмнө оросын зэвсгийн дархчуулын холбоо байгуулагдсан бөгөөд үзэсгэлэн зохион байгуулж, каталог гаргаж, олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд сэдэвчилсэн нийтлэл гаргах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Мэргэжлийн трейдерүүд өөрийн байнгын худалдан авагчдийн хүрээгээр дамжуулж байдлыг хянаж байна. Сүүлийн үед продюсерууд гарч ирсэн бөгөөд тэд хамгийн хүнд хэцүү өндөр үнэтэй төслийг захиалагч нараас олж аваад, үүнийг гүйцэтгэж чадах мастер, дархчуулыг сонгон авдаг болжээ. Гэхдээ л Оросын зэвсгийн дархчуул захилгаар биш өөрийн онгодоор ажиллахыг илүүтэйд үзэж байна. Зохиогч хувь хүний хүйтэн зэвсэг гэдэг хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл, урлагын бутээл, тийм болохоор бусад жинхэнэ урлагын бүтээлүүдийн нэгэн адил бусдын зааварчлагааг тэвчиж чадахгүй! Ингэхгүй бол жинхэнэ гайхамшигтай бүтээл болж чадахгүй гэж хуучин цагын хутганы дархчуул ярьдаг билээ!Та бүхэн Оросын зэвсгийн дархчуулын тухай тэмдэглэл сонслоо!