Петербургийн, Эрмитаж, Петропавловын цайз, Казанын сум, Адмиратейльство, Исакийн сүм зэрэг дэлхийд алдартай түүхэн дурсгалуудыг хүмүүс сайн мэднэ. Харин энд ирдэг жуулчдаас тэр бүхэн, хотын тойрогт 30 жил байрлаж байгаа «Зураачдын тосгон» уран бүтээлийн нэгдэл, энэ гайхамшигтай төслийг мэдэхгүй. Энэ нэгдэл питерийн уран барималчид, уран зураачид, зураасан зураачид, вааран барималчид, хүүхэлдэйн киноны зураачид, фото зурагчид болон өөр бусад мэргэжлийн уран бүтээлчдийг нэгтгэдэг билээ. Өнгөрсөн зууны 80-аад оны сүүлчээр петербургийн олон зураачид их хотын хөл үймээн, шуугианаас ангид, уран бүтээлдээ өөрийгөө бурэн зориулах нэгэн туршилт хийхээр шийдсэн билээ. Хамгийн эхлээд энэ дауншинфтингт уран барималчид ирсэн бөгөөд тэдний хойноос бусад нь ирцгээсэн юм. Хотын хойд хэсэгт орших, хуучны Коломяга тосгоны буулгаж зөөх ёстой байсан хуучин байшингуудад орж, тэднийг уран бүтээлийн урлан болгон хувиргасан билээ. Тэр үед энэ тосгон жинхэнэ бөглүү нутаг байсан бөгөөд хамгийн ойрын дэлгүүр гэхэд 3 км-т байлаа. Мэдээж хэрэг ямарч ая тух байхгүй байсан. Коломягын уран бүтээлч хүмүүсийн нэгдэл Петербургийн соёлын амьдралын салшгүй нэг хэсэг болсон 1991 онд «Зураачдын тосгон» албан ёсны статустай болсон юм. Энэ тосгон өнөөдөр 30-н байшинтай, 50 хүнтэй бөгөөд урлангийн эзэд байшингаа хотын захиргаанаас түрээслэж байна. Зураачид хуучны байгууламжуудыг сэргээж, олон зуун жил хуримтлагдсан хогыг зөөж, худагнууд болон гудамжуудыг цэвэрлэжээ. Байшингуудын дээврийн хонгилуудад арт зочид буудлууд байрлажээ. Харин ихэнх байшингуудыг хуучин пийшингүүдээр халааж байна. Тэгэхдээ тэд үүнийг санаатайгаар үлдээсэн бөгөөд хуучин цагын паалантай туйпуугаар хийсэн пийшин гэр оронд нь онцгой ая тух өгдөг гэж үзэж байна. Жишээ нь, зуун жилийн настай хуучин байшинд зураач Татьяна Николаенко амьдарч байна. Түүний бүтээсэн гайхамшигтай вааран бүтээлийн зохиомж Невийн өргөн чөлөөн дэх Утсан хүүхэлдэйн театрын байшингийн нүүрний хэсгийг чимэж байна. Татьяна жил бүр өөрийн байшиндаа хүүхдийн зуны сургалт явуулж байна.Энэ нь нэг ёсны мастер класс сургалт юм. Энд хүүхдүүд өөрийн сонирхолтой зүйлээ хийж, зарим нь модоор ямар нэгэн амьтны дүрс зорж, нөгөө хэсэг нь вааран эдлэл хийдэг дугуйнцар дээр ажиллаж, нэг хэсэг нь тосон будгаар зураг зурж байдаг юм. Олон давхар байшинд амьдардаг хүмүүсийг Татьяна өрөвддөг юм. Тэдэнд амьдралын урам зориг байхгүй, Коломягагийн амьдралыг чимэглэж байгаа тэр өнгө аяс, үлгэр шиг сайхан бүхэн дутагдаж байна гэж тэр ярьдаг юм. «Зураачдын тосгоны» эртний оршин суугчдын нэг, европын музейд ч бүтээл нь байдаг алдарт уран барималч Дмитрий Каминкер, бас уран барималч хүү, вааран эдлэл бүтээгч охин хоёрынхоо хамт амьдарч байна. Энэ эртний оршин суугчийн хашаан дотор задгай тэнгэр дор ямарч цуглуулагч атаархамаар уран барималын үзэсгэлэн байдаг юм. Түүний байшингийн бүх газар дээврийн хонгилд ч зураг вааран эдлэл, фото зураг өлгөөстэй. Энэ байшингийн нэг хэсэгт уран барималч Леонид Колибаба, бурхан зураач, эхнэр Татьянатайгаа амьдарч байна. Тэрээр бурханыг жинхэнэ хуучин технологоор зурдаг бөгөөд бурханыг зурахдаа тусгай аргаар бэлтгэсэн далдуу модон самбар дээр гар аргаар үрсэн эрдэсийг өндөгний шараар зуурсан будгаар зурдаг байна.Татьянагийн зурсан бурханыг Оросын бүх сүм хийдэд үзэж болно. Энэ тосгон энэ нутгийн цуутай газар болоод байна. Тосгоны байшин бүхэн нээлттэй студ л гэсэн үг, хүмүүс ийшээ узэхээр, суралцахаар, зүгээр л ярьж суухаар ирж байна. Эрт нэгэн цагт Петербургийн бөглүү нэгэн баавгайн нутагт, одоо уран баримал, вааран бүтээлийн олон улсын бага хурал болж, янз бурийн үзэсгэлэн гарч байна.Зундаа энд болдог «Зураачдын тосгон дах орчин үеийн дурслэх урлагын долоо хоногт» оролцохоор зочид ирдэг юм. Иймэрхүү соёлын ажиллагаа Коломягагийн байгал, соёлын төрх байдлын нэг хэсэг нь болжээ. Уран зургийн галерей, кино заал барьж, зурагт сэтгүүл гаргахаар төлөвлөөд байна. «Зураачдын тосгоны» уран барималчдын бүтээлийг Санкт-Петербург болон оросын бусад хотуудын гудамж талбайнуудад, мөн Дани, Канад, Англи, Франц зэрэг улсуудад үзэж болно. Манай төслийн зорилго бол Санкт-Петербургийн дэргэдэх тосгоны соёлын түүхэн уламжлалыг сэргээхэд оршиж байна гэж тэд ярьж байна. Одоо энд метроны «Удельная» станц нээгдсэн болохоор тэднийг олоход төвөггүй. «Зураачдын тосгон» үнэ төлбөргүй тийм болохоор уран барималын цэцэрлэгт хүрээлэнгээр чөлөөтэй зугаалж, уран бүтээлчидтэй танилцаж, тэдний бүтээлээ хэрхэн тууриваж байгааг харж болно. Зарим зарим үед тэд гэнэт, өөрийн сайн дурын «Чулууны театрт» «Коломягагийн өнгө төрх» жүжгээ тоглож, самоварын ч юм уу, түүдэг галын дэргэд, дүрслэх урлагын тухай халуун яриа өрнүүлдэг билээ. Орчин үеийн цахилгаан данхнаас бус хуучин цагын асар том бүдүүн гэдэстэй зэс самоварнаас цай уунаа гэдэг жинхэнэ орос өвөрмөц өнгө төрх билээ.