«Формула-1» уралдаанд оролцож байсан оросын хурдны машины жолооч Виталий Петров, Мельбурнд болж байгаа уралдааныг дуусгаж чадахгүй боллоо. Тэр 10 дах тойрогын нэг эргэлтэн дээр жолоогоо алдсан тул замаас гарчээ. Тэрээр урьд нь «Рено» багаас оролцож байгаад машины механик эвдэрлээс болж энэ улиралын Бахрейнд болсон анхны тэмцээнд бас бүтэлгүйдсэн юм. Мельбурнд, «Макларена» багын гишүүн британын иргэн Женсон Батон түрүүлж, Петровын нэг багын, польшийн иргэн Роберт Кубица 2-р байрт орсон байна. «Феррари» багын гишүүн бразилийн иргэн Фелипе Масса 3-р байрт оржээ. Дэлхийн 7 удаагийн аврага, германы иргэн Михаэль Шумахер 10-т ирсэн байна.