Оросын гарамгай жүжигчин Иннокентий Смоктуновский өнөөдөр 85 нас сүүдэр зооглох байлаа. Хэдийвээр тэр 16 жилийн өмнө бурхан болсон боловч түүнийг санан дурсаж авьяас билгий нь дахин шүтсээр байна. Түүний ойг тохиолдуулан телевизийн сувагууд, Смоктуновскийд зориулсан нэвтрүүлэг, тоглосон кино жүжгүүдий нь үзүүлж байна. Жүжигчдийн төв ордонд үдэшлэг болж, Бахрушины нэрэмжит театрын музейд үзэсгэлэн гаргалаа. Тоглосон дүрийнхээ тоогоор Смоктуновскийгоос давах хүн даанч байхгүй. Тэрээр Мышкин ноён, Гамлет, Федор Иоаннович хаан, Иудушка Головлев, Чайковский нарын дүрийг бүтээсэн юм. Тэр нилээн олон кинонд тоглосон билээ. «Нэг жилийн есөн хоног», «Авто машинаас болгоомжил!», «Гэмт хэрэг ба шийтгэл», «Эмэгтэй хувцасны оёдолчин» зэрэг кинонууд миний хамгийн дуртай кинонууд гэж тэр ярьдаг байсан билээ.