«Дэлхийн цаг» ажиллагааны дүнд Москва 3000 мегаватт-цаг цахилгаан эрчим хүч хэмнэлээ. Бүх орос орон даяар энэ тоо 2 дахин нэмэгдэнэ. Экологийн аюулгүй байдлын төлөө, зөвхөн засаг захиргааны том төвүүд ч биш манай орны арав гаруй хотод сая гаруй оросууд яг нэг цаг гэрлээ унтраалаа. Москвагаас 100 км-т оршдог 100 мянга хүрэхгүй хүн амтай эртний Серпухов хотод Белын Николын сум, цогчин дуган болон хэд хэдэн зугаа цэнгээний газрын гадна гэрэлтүүлгийг унтраасан байна. «Дэлхийн цаг» экологийн ажиллагаа нь, Орос улсад болж байсан ажиллагаанаас хамгийн өргөн хүрээг хамарсан ажиллагаа боллоо. Манай улсын хамгийн дорнод цэг Петропавловск-Камчаткын оршин суугчид, Онгон байгалын, Бүх дэлхийн сангийн уриаг анх хүлээн авч цахилгаан хэрэгсэлээ унтраасан юм. Гариг дэлхийгээ аврах ажиллагааг дараа нь Сибирь, Урал болон Төв Оросын хотууд дэмжсэн билээ. Газар дэлхийнхээ экологийн сайн сайхны төлөө мянга, мянган москвачууд бутэн цаг лааны гэрэлд сууцгаалаа. Энэ 60 минудын хугацаанд нийслэлийн 70 гаруй байшингийн гэрэлтүүлгийг унтраалаа. Үүнд МУИС, «Лужники» спортын цогцолбор, «Украин», «Бээжин» зочид буудлууд, Москва гол дээгуурх гүүрнүүд орж байна. Энэ жилийн ажиллагааг дэмжиж байгаа Байгалын нөөц, экологийн яам, Оросын техникийн улсын хяналтын газар, «Дэлхийн цаг» ажиллагааны үеэр боломжийн хирээрээ цахилгааны хэрэглээгээ сайн дураараа багасгахыг санал болгосон цахилгаан утсыг хэдэн арван үйлдвэрийн газруудад явуулсан байна. Энэ жил энэ ажиллагаанд дэлхийн 125 орны 4000 гаруй хот оролцлоо. Эйфелевийн цамхаг, парисийн Дарь эхийн сүм, Их британын Биг-Бен цаг, Рио-де-Жанейрогийн Иисус Христийн баримал, Сиднейн дуурийн театр, Бээжингийн Хориотой хот, Берлиний Бранденбургийн хаалга, Египтийн пирамидууд зэрэг алдартай байгууламжууд гадна гэрлээ унтрааж харанхуйд уусчээ. «Дэлхийн цаг» ажиллагаанд оролцсон манай гаригийн тэрбум гаруй хүн, байгалын нөөцийг ухаалагаар ашиглах явдал л гариг дэлхийг, даяарчлалыг хамарсан экологийн сүйрэл, юуны өмнө цаг агаарын өөрчлөлтөөс аварч чадна гэдгийг ойлгосон байна. Онгон байгалын, Бүх дэлхийн сангаас анх удаа 3 жилийн өмнө энэ ажиллагааг санаачилсан билээ. Тэр үед Сиднейн дуурийн театрын билиг тэмдэгтэй Австали улс л 60 минутын турш «лааны гэрэлд амьдарчээ» Жилийн дараа дэлхийн 35 орны гол төлөв нийслэлүүд яг нэг цаг гэрлээ унтраахаар шийджээ. 2009 онд энэ ажиллагаанд Орос улс нэгдсэн бөгөөд шууд 20 хот оролцож гэрлээ унтраасан байна. Энэ жил оролцсон улс орон, хот тосгод 2 дахин нэмэгдлээ. Ийм өргөн хүрээг хамарсан ажиллагааны дараа хүмүүс, зөвхөн «Дэлхийн цагын» үеэр ч биш, бусад үед цахилгаан эрчим хүчийг улам идэвхитэй хэмнэнэ гэдэгт зохион байгуулагчид нь найдаж байна.