Павел Серебряковын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан Ижил мөрний эрэг дээрх Волгоград хотод нээгдэж байна. Энэ уралдаанд Орос, Латв, Казахстан, Армен, Украин улсуудын хөгжимчид оролцохоор ирсэн байна. Оролцогчдын дундаж нас 16-18 юм. Хөтөлбөрт Моцарт, Шостакович, Бах, Бетховен нарын бүтээл болон романтик неецийн бүтээлүүд орсон байна. Уралдаан гурван үе шаттай явагдах бөгөөд 4-р сарын 2-нд дуусна. Наадмын эхний өдөр шүүгчдийн гишүүдийн фортепьянын концерт болно. Оросын гарамгай төгөлдөр хуурч, багш Павел Серебряковын шавь, Латвийн гавьяат жүжигчин Раффи Хараджанян тэдний дунд байна. Энэхүү хөгжимчин болон түүний хамтран зүтгэгчид Шопен, Шуман нарын бүтээлээс хөгжимдөх болно.