Байконурт өнөөдөр, уламжлалт «Хэвлэлийнхний өдөр» болно. Дараа 7 хоногт сансарт нисэх ОУСС-ийн ээлжит багын бэлтгэлийн жирийн ажлын өдрийг үзэх ховорхон боломж оросын болон гадаадын сэтгүүлчидэд нээгдэж байна. ОУСС-ийн баг гарааны өмнөх төгсгөлийн 2-3 долоо хоногт байрладаг, ариун дээд «Космонавт» зочид буудлын нутаг дэвгэрт хэвлэл мэдээлэлийн төлөөлөгчид орох болно. Нислэгийн өмнөх хатуу чанд карантинаас болж сансарыг эзэгнэгчдийн гэр бүлийн гишүүдий нь ч тийш нь оруулдаггүй билээ. Жинхэнэ ба туслах багынхан бортын баримт бичигтэй танилцаж байгаа, жингүйдэлд бэлтгэх тусгай дасгал хийж байгаа, жирийн биеийн дасгал хийж байгаа, сансарын хөлгийг гар аргаар залгаж, салгаж байгааг үзүүлэх тренажёр дээр ажиллаж байгаа зэрэг бусад олон зүйлийг сэтгүүлчид нүдээрээ үзэх болно. «Союз» сансарын хөлгийг 4-р сарын 2-нд, моквагийн цагаар 08 цаг 04 минутад Байконур сансарын буудлаас хөөргөнө.