3-р срын 28-ны ням гаригийн шөнө, орон нутгийн цагаар 02 цагт цагын зүүг 1 цагаар ургашлуулснаар Орос улс зуны цагын хуваарьт шилжлээ. Үүнээс гадна 5 бүс нутагт цагын бүсчлэл өөрчлөгдсөн тул энэ нутгийн оршин суугчид гарын болон ханын цагынхаа зүүг оролдох хэрэггүй боллоо. Москвагаас 1 цагаар хоцордог Калининградаас эхлээд Камчатка хүртэл Орос улс 11 цагын бүсэд хуваагддаг юм. Оросын засгийн газрын тогтоолоор 3-р сарын 28-ны шөнө 5 бүс нутагт цагын бүсийг өөрчилсөн. Одооноос Кемеров, Самар мужууд, Удмурт, Камчатка, Чукоткад зуны цагын хуваарьт шилжих шаардлагагүй. Удмурт, Самар мужууд москвагийн цагт шилжсэн бөгөөд ганц, хоёрхон бүс нутаг хамрагдаж байсан цагын бүс одооноос үгүй боллоо. Москвагаас 9 цагаар түрүүлж явдаг Чукотка, Камчатка зэрэг оросын хамгийн дорнод цагын бүс, 8 цагын зөрөөтэй магаданы цагт шилжлээ. Кемеров муж москвагийн цагт нэг цагаар ойртлоо. Орос улс ирээдүйд «зуны» болон «өвлийн» цагын хуваариас татгалзаж магадгүй.