Арктикын «тавын» уулзалт болон «Их наймын» сайд нарын хуралдаанд оролцохоор Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров Канад улсыг зорилоо. Хойд мөсөн далайн эрэг хавийн таван орон, Орос, АНУ, Канад, Дани, Норвег улсуудын ГХЯ-дын сайд нар эх газрын үргэлжилэлийн тухай асуудал, цаг агаарын өөрчлөлт, арктикын экологийн системийг хадаглах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Харин «Их наймын» гадаад бодлогын байгууллагуудын тэргүүнүүд, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх асуудлыг хэлэлцэнэ. Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээний үйлчлэх хугацааг авч хэлэлцэх бага хурал, цөмийн аюулгүй байдлын талаархи Вашингтонд болох дээд хэмжээний уулзалтын өмнө энэ сэдэв үнэхээр цаг үеэн олсон асуудал юм гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко хэллээ. Эдгээр форумын амжилтыг хангахын тулд сайд нар нэгдсэн чиг шугамыг баримтлах хэрэгтэй болж байна гэж Оросын ГХЯ-д тэмдэглэлээ. Үүнээс гадна сайд нар Афганистан, Пакистаны байдал, олон улсын алан хядах ажиллагаа, мансууруулах бодисны наймаа зэрэг асуудлуудыг авч хэлэлцэнэ.