Орос улс АНУ хоёр СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээнд гарын үсэг зурах болсонд НАТО-гийн е.н.б. дарга Андрес Фог Расмуссан баяр хүргэж байна. Энэ бол зэвсэглэлд хяналт тавихад оруулж байгаа том хувь нэмэр, үйл ажиллагааны цаашдийн хөгжилд өгч байгаа түлхэц гэж Расмуссений мэдэгдэлд өгүүлснийг РИА Новости уламжилжээ. Баасан гаригт ерөнхийлөгчид Д, Медведев, Барак Обама нар утсаар ярилцаж, СДЗ-ийн тухай шинэ гэрээнд 4-р сарын 8-нд Прага хотод гарын үсэг зурна гэж мэдэгдсэн билээ. Энэ гэрээний талаархи орос, америкийн хэлэлцээр ноднин жилийн 7-р сараас үргэлжилж байгаа юм. СДЗ-ийн өмнөх гэрээний хугацаа өнгөрсөн 12-р сард дууссан билээ.