Онгон байгалын, Бүх дэлхийн сангаас зохион байгуулсан «Дэлхийн цаг» даяарчлалыг хамарсан олон улсын ажиллагаанд Орос улс оролцлоо. Эрчим хүчийг ариг гамтай хэрэглэхэд хүмүүсийг уриалах нь энэ ажиллагааны зорилго юм. Москвад бямба гаригийн орой, энэ хотын алдартай МУИС-ийн байшин, «Лужники» спорт цогцолбор, «Украина» зочид буудал, Шаболовкагийн радио цамхаг зэргийн гадаад гэрэлтүүлгийг яг нэг цаг унтраалаа. Нийтдээ 70 байгууламж харанхуйд ууссан байна. Олон иргэд онц хэрэггүй гэрэлтүүлгийн болон ахуйн цахилгаан хэрэгсэлээ унтраасан байна. Оросын нийслэл 3000 мегаватт цахилгаан эрчим хүч хэмнэсэн нь тодорхой болоод байна. «Дэлхийн цагыг» 120 орны мянга гаруй хот дэмжжээ. Эйфелевийн цамхаг, парисийн Дарь эхийн сүм, Их британын Биг-Бен цаг, Рио-де-Жанейрогийн Иисус Христийн баримал, Сиднейн дуурийн театр, Бээжингийн Хориотой хот, Берлиний Бранденбургийн хаалга, Египтийн пирамидууд зэрэг алдартай байгууламжууд гадна гэрлээ унтраасан байна. Лас-Вегасын галыг унтрааснаар АНУ-д энэ ажиллагаа өндөрлөсөн байна. Ноднин манай дэлхий дээр 1 тэрбум хүн гэрлээ унтраасан энэ рекордыг эвдэнэ гэж зозион байгуулагчид нь үзэж байна.