“Фабрика звёзд” телевизийн дөрөв дэх уралдааны төгсгөч, дуучин, ая зохиогч, бизнес эрхлэгч энэ хүн бол 27 настай Тимоти юм. Түүний амьдралын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсч байна уу? “Оросын сан” төрийн бус байгууллагын Монголд хэвлэдэг “Умард хөрш” сэтгүүлийн 3 дахь дугаараас та бүхэн энэ талаар унших боломжтой. Сэтгүүлийн нүүрэнд Тимотийн зургийг тавьжээ. Энэ сэтгүүл сонирхолтой, танин мэдэхүйн ач холбогдолтой. Сэтгүүлд Орос орон, оросын ард түмэн, орос-монголын харилцааны тухай өгүүлдэг. Эрхэм анд нөхөд өө, та бүхэн энэ сэтгүүлийг захиалаарай. Сэтгүүлийг сонин борлуулах цэгээр мөн борлуулж байгаа. Он гарснаас хойш сэтгүүлийн 3 дахь дугаар хэдхэн хоногийн өмнө уншигчдын гарт очлоо. Өнөөдөр бид сэтгүүлд хэвлэгдсэн материалыг та бүхэнд танилцуулъяа. “Умард хөрш” сэтгүүлийн хариуцлагатай редактор ноён П.Шагдар бидэнд тусална. “Оросын дуу хоолой” радио, мөн орос, монголын олон нийтийн байгууллагын хамтран зохион явуулж байгаа асуулт хариултын уралдааны зарлалыг “Умард хөрш” сэтгүүлийн хамт олон хоёрдугаар сарын дугаарт хэвлэсэн. Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ой, монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажлыг тохиолдуулан энэ уралдааныг зарласан юм. “Умард хөрш” сэтгүүлийн хуудаснаас манай уралдааны тухай уншисан хэд хэдэн хүн энэ уралдаанд хариултаа илгээсэн билээ. Сэтгүүл гурав дахь дугаартаа өөр нэг уралдааны зарлалыг нийтэлсэн байна. Оросын бүс нутгийн тухай өгүүлдэг сэтгүүлийн байнгын буланд гарсан материал уншигчдын анхаарлыг гарцаагүй татана. Сэтгүүлийн энэ дугаарт Барнаул хот, Сахалин мужийн тухай материал нийтэлжээ. Энэ бүс нутгийн түүх, эдийн засаг, нэрд гарсан хүмүүсийн талаар өгүүлсэн байна. Сэтгүүл оросын уламжлалт хавсарга-чимэглэлийн урлагийг уншигчиддаа үргэлжлүүлэн танилцуулж байна. Энэ удаа Челябинск мужид оршдог Златоустовскийн зэвсгийн үйлдвэрийн чинжаал, ангийн хутгыг чимэглэдэг зэвсгийн хээ цохих урлагийг танилцуулжээ. Уншигчдынхаа анхаарлыг Оросын аугаа зураач Василий Суриковын талаарх нийтлэлд хандуулмаар байна. “Умард хөрш” сэтгүүлийн хариуцлагатай редактор ноён П.Шагдар бидэнд сэтгүүлийн энэ оны гурав дахь дугаарын тоймыг танилцуулсанд талархаж байна. Эрхэм анд нөхөд өө, та бүхэн энэ сэтгүүлийг уншаарай. Сэтгүүлээс олон сонирхолтой мэдээ материал уншина гэдэгт найдаж байна.
<сонсох>