Орос улсын ДХЯ-ны Дотоодын цэрэг өнөөдөр мэргэжлийн баяраа тэмдэглэж байна. Дотоодын цэргийн орчин үеийн загвар болох дотоодын хамгаалалтын анхны отрядыг энэ өдөр эзэн хаан Александр 1 зарлигаар 199 жилийн тэртээ байгуулсан билээ. Аажмаар энэ отряд Орос улсын хамгаалалтын системийн чухал хэсгийн нэг болсон юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, ахмад дайчдад мэндчилгээ дэвшүүлжээ. Дотоодын цэргийн албан хаагчид энхийн цагт, дайны жилүүдэд ч байлдааны сорилд мэргэжлийн өндөр ур чадвараа гаргаж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлж, өнөө үед ч улс оронд эмх журам, тогтвортой байдал тогтооход чухал үүрэг гүйцэтгэж байгааг ерөнхийлөгч тэмдэглэв.