Яамд хоорондын тусгай комисс дөрөвдүгээр сард 1941-1945 оны эх орны дайны жилүүдэд амь үрэгдсэн хүмүүсийн тоог мэдээлнэ. Эх орноо хамгаалж, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх асуудал эрхэлсэн ОХУ-ын Батлан хамгаалахын удирдах газрын дарга, хошууч-генерал Александр Кириллин энэ тухай мэдэгдэв. ЗХУ дайнд 26 сая 600 мянган хүнээ алдсан хэмээн комисс дүгнэжээ. Байлдаанд 8 сая 800 гаруй хүн амь насаа алдсан. 4,5 сая гаруй хүн сураггүй болсон гэж үзэж байгаа.
Орос улсын Батлан хамгаалах яам сүүлийн 4 жил удирдаж байгаа архивын ажлын дүнд энэ бүх мэдээллийг гаргажээ. Армид хэдэн хүнийг зарлан дуудсан, хэдэн хүн дайчилсан, байлдаанд амь үрэгдсэн, эмнэлэгт нас барсан хүмүүсийн талаарх бүх мэдээлэл, мөн германы цэргийн олзлогсдын бүртгэлийн карт зэргийн анхааралтай судлах зэргээр цэргийн архив, цэргийн яамны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн юм. Оросын статистикийн алба хүн амын албан ёсны тоо, “үүдний” хэмээн нэрлэдэг санал асуулгын талаарх мэдээллийг танилцуулсан байна. “Харамсалтай нь 500 мянга орчим хүн хэзээ ч олдохгүй. Шатаж, живж, суманд шууд өртөж амь насаа алдсан хүмүүс юм. Аугаа эх орны дайны жилүүдэд амь үрэгдсэн хүмүүсийг тоолох ажил эрхэлсэн комиссийн танилцуулсан мэдээлэл нь бодитой” хэмээн хошууч генерал Александр Кириллин ярьж байна. Дайны жилүүдэд амь үрэгдсэн хүмүүсийг тоолсон гэдгийг бид иргэддээ албан ёсоор, үндэслэлтэй хэлэх байна. Учир нь зөвхөн архивын мэдээлэлд итгэх боломжтой, архивын өөр мэдээлэл байхгүй тул өөр тоо гарна гэж хүлээх боломжгүй. Энэ шинжлэх ухаан, түүх шүү дээ.  Амь үрэгдсэн бүх хүний хувь заяа хэрхэснийг тогтоож, нэрийг нь сэргээхийг хичээх өөр нэг чухал зорилт Батлан хамгаалахын яамны өмнө тулгараад байна. Орос улс болон гадаадад цэргийн оршуулга, ах дүүгийн булшийг паспортжуулах, эрэл хайгуул хийх зэрэг өдөр бүр нөр их ажил хийж байна. Зөвлөлтийн олон цэрэг амь үрэгдсэн Польш, Чехи, Унгар, Румын, Герман зэрэг улстай амь үрэгдсэн цэргийн хөшөө дурсгалыг мөнхжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тусгай отряд тулаан болсон газар эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр байна гэж Александр Кириллин ярив.  Хайгуулын ажлын дүнд саяхан “Цэргийн пайзын нэрс” гурван боть ном хэвлэсэн. 18 мянган хүн амь үрэгдсэн гэх тоо нийт хүн амтай харьцуулахад тийм ч их биш ч, энэ 18 хүний хувь заяа юм. Цуглуулсан бүх мэдээллийг “Дурсгал” ер бусын мэдээллийн цахим баазад оруулж байгаа. Мэдээллийн энэ баазад 26 сая гаруй баримт байна. Дэлхийн 179 орны 5 сая орчим хүн мэдээллийг цахим баазыг ашиглажээ. Өдөр бүр 8 мянга орчим хүн энэ баазад хандаж байна. Орос улс 2010 оны 5-р сарын 9-нд Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тэмдэглэсний дараа амь үрэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх ажил дуусана гэж Александр Кириллин мэдэгдэв. Мэдээллийн баазад шинэ нэрс нэмнэ. “Хувь заяа нь хэрхэсэн нь тодорхойгүй” эсвэл “сураггүй болсон” гэх бчиээс улам л цөөрч байна. Оросын 19-р зууны аугаа жанжин Александр Суворовын хэлснээр: “Сүүлчийн цэргийг оршуулаагүй цагт дайн дуусаагүй үзэнэ” гэж хэлсэн байдаг шүү дээ. Орос улс үүнийг санаж байгаа.