Орос улсын коммунист нам үнэ, орон сууцны үйлчилгээний төлбөр өсч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, иргэдийн нийгмийн ерөнхий байдал дордосныг эсэргүүцэн өнөөдөр жагсаал зохион байгуулж байна. Зүүнтний чиг баримжаатай сөрөг хүчний намын штабууд улс орны бараг бүх том хотод эсэргүүцлийн ажил зохион байгуулж байна. Москва хотын Триумфальный талбайд болсон жагсаалд 3 мянган хүн оролцжээ. Оросын хэд хэдэн бүс нутагт он гарсаар орон сууцны үйлчилгээний үнэ 300 хүртэл хувиар эрс нэмэгдсэнд иргэд онц сэтгэл дундуур байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр энэ асуудлыг Засгийн газрын дэд сайд Дмитрий Козактай дахин хэлэлцлээ. Хямарлаас үүдэн иргэдийн орлого буурч байгаа өнөөгийн нөхцөлд нийгмийн тогтвортой байдалд заналхийлж байгаа тул орон сууцны үйлчилгээний төлбөрийн байдлыг чанд хянахыг төрийн тэргүүн шаардлаа. Шалгалтын дүнд үнэ тариф 25 хувиас илүү өссөн бол үүнийг бууруулахаар шийдэж, квитанцийг дахин тооцож, ирэгдэд мөнгийг нь буцаахаар амласныг Козак уламжиллаа.