Орос улс олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх үүднээс Арабын орнуудын лигийн гишүүн оронтой олон төлөвлөгөөгөөр цаашид хамтран ажиллахад бэлэн байна. Ливийн Сирт хотод өнөөдөр эхэлж байгаа Арабын орнуудын лигийн дээд хэмжээний уулзалтад Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн илгээсэн мэндчилгээнд энэ тухай өгүүлжээ. Орос улсын хувьд энэ байгууллага дэлхийн хямарлын үр дагаврыг даван туулахаас өгсүүлээд хүмүүнлэгийн салбар дахь гэрээ хэлэлцээр хүртэл өргөн хүрээтэй асуудлаар хамтран ажиллаж байгаа олон улсын чухал түнш хэмээн ерөнхийлөч хэлсэн байна. Араб-израилийн хямарлыг зохицуулах нь тэргүүн зэргийн ач холбогдолтой. Энх тайван тогтоох үйл явцыг урагшлуулахад чиглэсэн Ойрх Дорнодын асуудлаарх олон улсын бага хурлыг Москва хотод зохион явуулахад арабын орнууд дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа ерөнхийлөгч илэрхийллээ.