Москвагаас Владивосток хүртэл Орос улсын бүс нутгийн мөсөн дороос загас барих спорт сонирхогч, мөн Европын Холбоо болон Монголын шигшээ баг тамирчид нийт 500 хүн “Байгалийн загасчлал-2010” уралдаанд оролцож байна. Нэр хүнд нь Орос улсын хилээс халисан өвөрмөц “загас агнуурын олимпийн наадам” Буриадын Ярка гэгч газар зургаа дахь удаа болж байна. Гурван кг гутаар загас, хэдэн кг хадар, мөн алгана загас барих боломжтой Ярка нь Байгал нуурын загас их баригддаг хэсгийн нэг хэмээн уралдааныг санаачлан, гол зохион байгуулагчдын нэг, бизнес эрхлэгч Вадим Бредий ярьж байна. Өнгөрсөн жил “Байгалийн загасчлал-2009” уралдаанд 135 баг оролцож, дээд амжилт тогтоосон юм. Загасчид таван цагт бараг тонн загас барьжээ. Энэ жил уралдаанд түрүүлсэн хүмүүсийг “Нива”автомашин, мотортой завь, бензобур, цахилгаан станц, Жи-Пи-Эс чиглүүлэгч зэргээр шагнана. Нэр хүнд нь өргөжиж байгаа энэ уралдаан “Байгалийн боомт” аялал жуулчлалын онцгой бүс байгуулж байгаа Байгал нуурт жуулчдыг татах нэг аргын нэг хэмээн үзэж байна.