Өнөөдөр олон улсын театрын өдөр “Алтан баг” Орос улсын театрын наадам Москва хотод эхэлж байна. Энэ шагналд нэр дэвшигчдийн нэг Новосибирскийн дуурь, бүжгийн театр нэг үйлдэлтэй бүжгэн жүжгийн хөтөлбөрөөр Их театрын шинэ тайзнаа наадмын салхийг хагална. Энэ жил “Алтан баг” шагналд Оросын янз бүрийн бүс нутгийн 50 жүжиг өрсөлдөнө. Мөн шилдэг жүжигчин, найруулагч, зураач, удирдаач, театрын бусад мэргэжллийн хүмүүсийг шалгаруулна. Орос улсын театрын гол шагналын эзэд 4-р сарын 16-нд тодорно.