Орос улсын таван настай хийлч Лукьян Гагалян Италид болж байгаа “Дон Маттео Колуччи”олон улсын хөгжмийн уралдаанд түрүүллээ. Тэрээр бага насны бүлэгт нэгдүгээр байр эзэлсэн байна. Уралдааны хамгийн залуу оролцогч Лукьян Итали, Орос, Япон, Өмнөд Солонгос, Украины 100 орчим хөгжимчнийг ардаа орхижээ. Тэрээр 10 настай хүүхэд хөгжимддөг бүтээлийг алдалгүй хөгжимдөж, шүүгчдийн анхаарлыг татжээ. Тэрээр жилийн өмнө хөгжмийн сургуульд элсэж, 6 сарын дараа мужийн уралдаанд оролцох болсон тухай залуу хийлчийн багш ярьж байна. Хөгжмийн зэмсэг урладаг эцэг нь шинэ түүнд хийл бэлэглэнэ гэж амласан тул, уралдаанд түрүүлэхийг их хүссэн гэж залуу уран бүтээлч ярилаа.