Ням гаригийн шөнө Орос улс зуны цагт шилжинэ. Орос улсын ихэнх муж, хзягаар, бүгд найрамдах улсад орон нутгийн цагаар яг 2 цагт цагийн зүүг нэг цагаар урагшлуулна. Харин энэ жил таван бүс нутгийн оршин суугч цагаа урагшлуулахгүй. Цагийн бүсийн тоог цөөлөх улсын хөтөлбөрийн дагуу цагийн 11 бүсийг 9 болгон цөөлжээ. Удмурт болон Самар муж 3-р сарын 28-аас москвагийн цагаар оршин сууна. Хамгийн зүүн хэсгийн цагийн бүс байхгүй болсон тул Чукотка, Камчатка магаданы цагт шилжинэ. Кемерово муж нэг цагаар москвагийн цагт дөхөж байна. Хэтдээ Орос улс “өвлийнхөөс” “зуны” цагт шилжихээс татгалзахыг үгүйсгэхгүй юм.