Дэлхийн 125 орны 3500 хот “Дэлхийн цаг” арга хэмжээнд оролцоно. Энэ арга хэмжээ өнөөдөр 8 цаг 30 минутаас 9 цаг 30 минут хүртэл үргэлжилнэ. Экологичид энэ үеэр гэрлээ унтараахыг айл өрхүүдэд уриалж байна. Энэ мэт арга хэмжээгээр цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчныг хамгаалахад хүмүүсийн анхаарлыг татаж байна гэж Онгон байгалийг хамгаалах сангийн ажилтнууд үзэж байна. Парисын Эйфелевийн цамхаг, Рио-де-Жанейро хотын Корковадо уулан дахь Христосын хөшөө, Ромын Колизей, Берлины Бранденбургийн хаалга, Нью-Йорк хотын “Эмпайр стейт билдинг” тэнгэр баганадсан барилга өнөөдөр цаг бүрэнхийд байна. Орос улсын нийслэлд Москвагийн улсын их сургууль зэрэг 21 объектын гэрлийг унтараана. Петербург хотод гүүр, ордон мөн гэрлээ унтараана. Өнгөрсөн жил энэ арга хэмжээнд 88 орны нэг тэрбум орчим хүн оролцсон юм.