ТУХН-ийн орнуудын төрийн тэргүүн нарын албан бус дээд хэмжээний уулзалт 5-р сарын 8-нд Москва хотод болно. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ тухай мэдэгдлээ. Москва хотод баасан гаригт болсон ТУХН-ийн Гадаад хэргийн сайд нарын Зөвлөлийн хуралдааны дүнг гаргахдаа, уулзалт аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх тодорхой шинжтэй болсныг тэмдэглэв. Хуралд оролцогчид Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойн баярыг тэмдэглэхэд онцгой анхаарал хандууллаа. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагыг даргалж байгаа Казахстан энэ байгууллагын үр ашгийг дээшлүүлж, ТУХН-ийн орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүч чармайлтыг тэд дэмжсэн байна. “Европын аюулгүй байдлын асуудлаарх Оросын санаачилгыг хэлэлцээд, үүнийг бүрэн дэмжиж байгаагаа сайд нар илэрхийлсэн” гэж Сергей Лавров мэдэгдэв.