Д.Медведев болон Барак Обама нар 4-р сарын 8-нд Прага хотноо гарын үсэг зурах Стратегийн Давшилтын Зэвсгийн /СДЗ/-ийн шинэ хэлэлцээр нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Россия 24" телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр энэ тухай мэдэгдэв. "Шинэ гэрээ Орос, АНУ-ын хооронд төдийгүй Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний цөмийн болон цөмийн бус гишүүн орнуудын хооронд итгэлцлийг дээшлүүлнэ " гэж тэрээр хэллээ. Аюулгүй байдлын хуваагдашгүй, тэнцүү байх зарчмыг сахин мөрдөж, тэгш эрхийн үндсэн дээр СДЗ-ийг бодитой хорогдуулах талаар тохиролцох гол зорилтыг шийдсэн гэж Сергей Лавров хэллээ. Орос, АНУ-ын стратегийн давшилтын зэвсгийг 30 гаруй хувиар бууруулах СДЗ-ийн шинэ хэлэлцээрийг дөрөвдүгээр сард батлуулахаар оруулна. Орос, АНУ-д нэгэн зэрэг батална. Орос, АНУ-ын хоорнд стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай гэрээнд 4-р сарын 8-нд гарын үсэг зурах гэж байгаатай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Орос улстай харилцаагаа "шинээр эхлүүлэх" бодлогыг баримтлна хэмээн мэдэгдэв. "Миний засаг захиргааны тэргүүн зэргийн ажлын нэг  тохиролцоонд бид хүрлээ" гэж ерөнхийлөгч хэлэв. "Энэ хэлэлцээрийн дагуу цөмийн зэвсэгтэй хоёр том гүрэн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай үүргээ биелүүлэх шаардлагатай талаар бусад оронд дохио илгээж байна" гэж тэрээр мөн хэлэв. Конгресс СДЗ-ийн талаарх шинэ хэлэлцээрийг дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа Барак Обама мэдэгдэв. Орос, АНУ СДЗ-ийн шинэ хэлэлцээр байгуулахаар тохиролцсон нь чухал хэмээн Их Британи үзэж байгаа тухай Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Милибэнд мэдэгдэв. Гэрээ үйлчилж эхэлсэн даруйд Их Британи харилцан зэвсэг хураах үйл явцад оролцоход бэлэн болохыг тэрээр нэмж хэллээ.