Хамтын Аюулгүй байдлын гэрээний тухай байгууллагын Гадаад хэргийн сайд нар пүрэв гаригт Москва хотод албан бусаар уулзахдаа төгсгөлийн дөрвөн мэдэгдлийг сайшаалаа. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ тухай уламжлав. Эхний мэдэгдэл нь Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойтой холбоотой мэдэгдэл юм. Үүнээс гадна талууд европын аюулгүй байдлын тухай шинэ хэлэлцээрийн талаарх оросын санаачилгыг урагшлуулах тухай мэдэгдэл, тавдугаар сард болох цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний орнуудын тойм бага хуралд оролцогчдын нэгдсэн байр суурийн талаарх мэдэгдэл, Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагаан байгууллагын даргын хувьд Казахстаныг үйл ажиллагааг дэмжих мэдэгдлийг баталжээ. “Хуралд оролцсон бүх тал сэтгэл хангалуун байсан” гэж сайд хэллээ. “Бид гадаад бодлогын хамтын ажиллагаа, зохицуулалтад жижиг “тоосго” нэмсэн” гэж Сергей Лавровын хэлснийг Итар-Тасс агентлаг иш татан мэдээлэв. Энэ үйл явц Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагад тустай бөгөөд тус байгууллагын гишүүн орны ашиг сонирхолыг олон улсын тавцанд илүү үр нөлөөтэй хамгаалах боломжтой гэж Орос улсын Гадаад хэргийн сайд үзэж байна. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагад Орос, Белорус, Армени, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс багтдаг.