Оросын төв банк арилжааны банкуудад олгох зээлийн хүүгийн хувь хэмжээг 3-р сарын 29-өөс 0,25 хувиар бууруулж, жилийн 8,25 хувь болгоно. Гуравдугаар сарын 22-нд жилийн хүүгийн хувь хэмжээг 6,9 хувь хүртэл бууруулсан юм. Энэ жил Оросын төв банк арилжааны банкуудад олгох зээлийн хүүгийн хувь хэмжээг 0,25 хувиар бууруулсан юм. Өнгөрсөн жил Төв банк 10 удаа ийм алхам хийж, нийт дүнгээр энэ үзүүүлэлтийг 4,2 хувиар бууруулсан тухай РИА Новости агентлаг уламжлав. Хүүг бууруулснаар зээлийн зардал багасч, эдийн засгийн хөгжилд түлхэц болдог байна.