“Миний өвөг эцэг Рейхстагт Власов өөрийн овог, мөн “Монголоос” хэмээн нэмж бичсэн. “Аугаа эх орны дайн манай гэр бүлийн түүхэнд” уран зохиолын уралдаанд ийм ишлэлтэй бичлэг иржээ. Алтайн хязгаарын захиргаа, “Монголын анд нөхдийн нийгэмлэг”, Улаанбаатар дахь оросын нутаг нэгтнүүдийн холбоо ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан энэ уралдааныг Монголд оршин суугаа орос хүүхдүүдийн дунд зохион байгуулж байна. Орос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны дэргэдэх Улаанбаатар дахь дунд сургуульд анхны уралдаан болжээ. Дайнд ялахад оролцсон хүмүүсийн үр ач энэ уралдаанд оролцсон байна.  Сүүлийн үед эх орны дайны түүхийг цөөнгүй гуйвуулж байна. Манай түүхийн тухай орос үнэнийг хамгаалах нь бидний зорилт юм гэж уралдааныг зохион байгуулагчдын нэг Алтайн улсын их сургуулийн профессор Лидия Дмитриева ярьж байна. Сурагчид цайлган, сэтгэл хөдөлгөсөн зохион бичлэг ирүүлсэн. Тэд гэр бүлийнхээ түүхийг, олзлогдож байсан өвөг дээдсийнхээ тухай өгүүлсэн байгаа. Тэдний нэг нь рейхстагийн байранд гарын үсгээ үлдээсэн байна. Уралдаанд түрүүлсэн сурагчдыг эх орны дайны тухай номоор шагнажээ. Үүнээс гадна тэд “Крылатых” сувилалд түшиглэн ажилладаг “Алтай” хүүхдийн зуны олон улсын зусланд амарна. Шилдэг бүтээлийг “Монголын анд нөхдийн нийгэмлэгийн” ялалтын ойг тохиолдуулан Барнаул хотын ерөнхий боловсролын 38-р дунд сургуулийн “Найрамдал” түүхийн музейд зохион байгуулах үзэсгэлэнд тавина. Тэнд 5-р сар хүртэл зохион бичлэг хүлээж авна. Уралдаан үргэлжилж байна. Ялалтын ойн өмнө үүнтэй ижил төстэй уралдааныг Хятадын Урумчи дахь Оросын клуб, Казахстан дахь Славян соёлын төв зохион байгуулна. Уралдааны төгсгөлд дайны жилүүдийн баримт, гэрэл зураг бүхий хүүхдийн зохион бичлэгийн товхимол хэвлэнэ.  Он, жилүүд улирсан ч залуу үе өвөг дээдсийнхээ байгуулсан гавьяаг мартах ёсгүй.
<сонсох>