Москва 2020 онд дэлхийн санхүүгийн томоохон төв болж магадгүй. Дэлхийн банк хоорондын санхүүгийн теле харилцаа холбооны SWIFT нийгэмлэгийн ерөнхийлөгч Лазаро Кампос ийнхүү мэдэгдэв. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон ерөнхий сайд В.Путин нар Москваг санхүүгийн бас нэг төв болгох санааг нэг бус удаа дэвшүүлж байсан юм. 2009 онд дэлхийн санхүүгийн төв байгуулах засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Дотоод санхүүгийн зах зээл хөгжсөн, дэд бүтцийн асар их боломжтой орос улсын нийслэл ийм статустай болох учиртай гэж Д.Медведев шууд хэллээ. Үүний тогтвортой ажиллагааны дүнд эдийн засгийг бүхэлд нь шинэчилж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжтой. Хэрэв энэ бүхэн хэрэгживэл олон улсын эдийн засаг, санхүүгийн гол байгууллагууд Орос улс болон олон улсын санхүүгийн төвийг урт хугацааны найдвартат түнш хэмээн хүлээж авна. Оросын эдийн засагт санхүүгийн хөрөнгө оруулахыг эрсдлийн хүчин зүйл хэмээн ойлогохоо болих юм. Үүний зэрэгцээ оросын удирдлага богино хугацаанд ашиг олохоор оруулсан капиталын урсгал бус урт хугацааны хөрөнгө оруулалтыг тэргүүн зэрэгт тавина хэмээн мэдэгдэж байна. Дэлхийн санхүүгийн төв байгуулснаар Орос улсын хувьд дэлхийг хамарсан шинжтэй зорилтыг шийдэж чадахгүй л болов уу. Ажиллах хүчин хямд, бизнес эрхэлэхэд таатай орчин бүрдсэн тэр газар капитал орж ирдэг жамтай. Сүүлчийн зорилтыг Орос улс хүссэн хүсээгүй дэлхийн санхүүгийн төв байгуулах хууль эрх зүй зэрэг бусад арга хэмжээг нэгэн зэрэг хэрэгжүүлж шийдвэрлэнэ. Хямарал орос улс болон дэлхийн санхүү-эдийн засгийн системийг дэндүү хүчтэй цочроосон тул ийм төв байгуулах Орос улсын төлөвлөгөө хойшилж байна. Гэхдээ засгийн газар төлөвлөснөө аажмаар хэрэгжүүлж байна. Москвад санхүүгийн төв байгуулах урьтал нөхцөл эргээд бодитой болж байна хэмээн олон улсын тэргүүлэх шинжээчид дүгнэсэн. Үүнийг байгуулснаар оросын рубль нэлээд бэхжинэ. Хэтдээ рубль бүс нутгийн төдийгүй дэлхийн шинэ нөөц валют болж магадгүй. Өнөө үед энэ үүргийг гүйцэтгэж байгаа долларын “халдашгүй байдал” алдагдаж байгаа нь нууц биш юм. Харин хямарлын дараах шинэ бодит байдалд санхүүгийн тэнцвэртэй механизм шаардлагатай. Нэг тал руу хэлбийх нь бүгдэд аюултай. Олон улсын санхүүгийн төв байгуулахад хууль эрх зүйн орчин бүрдүүлэх тухайд Бүс нутгийн банкны холбооны дарга Анатолий Аксаков зөв чиглэлд эхний алхамыг хэдийн хийсэн гэж тэмдэглэв. Манай хууль дэлхийн санхүүгийн хууль эрх зүйгээс хоцорч байна. Бид хуулиа зохицуулах, магадгүй өрнөдийнхөөс илүү либераль болгох хэрэгтэй. Санхүүгийн үйл ажиллагааг хатуу чанд зохицуулахын оронд бид хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагчдын анхаарлыг чухам оросын нутаг дэвсгэрт ажиллахад дээд зэргээр татах хэрэгтэй. Ойрын ирээдүйд Орос улс бирж дахь худалдааны эргэлт, гадаадын компанийн үнэт цаас байршуулах хэмжээгээр дэлхийд тэргүүлэгчдийн тоонд багтана гэж шинжээчид дүгнэж байна. Орос улс дэлхийн худалдаа-эдийн засгийн тэргүүлэх төвийн нэг, санхүүгийн төвүүдийн нэг болно.