Улсын Дум өнөөдөр эрүүгийн шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа хохирогч, гэрч, бусад оролцогчийг хамгаалах тухай одоо үйлчилж байгаа хуулинд оруулах өөрчлөлтийг баталлаа. Хамгаалалтанд байгаа этгээдүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тэдэнд орон сууц олгох журмыг тодорхойлох бүрэн эрхийг засгийн газарт олгожээ. Өнөө хүртэл хуулинд тэдэнд олгож байгаа баталгааны жасаалтыг агуулж байсан юм. Хамгаалалтанд байгаа этгээдийн оршин байх газрыг өөрчлөхтэй холбоотой асуудлыг шийдэхэд түүний талаарх мэдээллийг нууцлах тодорхой механизм өнөө хүртэл байгаагүй юм.