Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 2010 онд Канадын Ванкувер хотод болсон Параолимпийн өвлийн 10 дахь наадамд спортын амжилт гаргасан оросын хэд хэдэн тамирчныг шагналаа. Ванкуверийн өвлийн параолимпийн наадамд дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртсэн Ирек Зарипов, мөн оросын шигшээ багийн медалийн багцад гурван алт, мөнгөн медаль авчирсан Кирилл Михайлов нарыг “Эх орныхоо өмнө байгуулсан гавьяаны” дөрөвдүгээр зэргийн одонгоор шагнасан байна. Оросын параолимпийн наадамд оролцсон шигшээ баг багийн нийт дүнгээр нэгдүгээр байрт оржээ.