0Орос улсад 1941-1945 оны эх орны дайны ялалтын 65 жилийн ойд зориулсан “Ялалтад бидний өвөг дээдэс” интернет төсөл эхэллээ. Дайны жилүүдэд дайтаж, хөдөлмөрлөж явсан өвөг дээдсийнхээ дурсамжийг үлдээх боломжийг залуучуудад олгоход энэ төсөл чиглэж байна. Төсөлд оролцохын тулд www.gpclub.ru http://www.gpclub.ru вэб хуудсын анкетыг бөглөөд ахмад дайчин садангийн хүний гэрэл зургийг хавсаргах ёстой юм. Мөн энд дайнд оролцсон хүмүүсийн дурсамж, эсвэл садан төрлийн хүмүүсийн ярьсныг байрлуулах боломжтой. “Нэгдсэн Орос улс” намын залуучуудын эх оронч клуб энэ төслийг санаачилжээ