НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун дэлхий дахинаа янз бүрийн ажиллагаанд оролцож байгаа НҮБ-ын ажилтнуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг дээшлүүлэхийг пүрэв гаригт олон улсын нийгэмлэглэгт уриаллаа. Түүний хэлснээр сүүлийн жилүүдэд олон улсын энэ байгууллагын ажилтнуудын амь насанд их халдаж байна. Үүнтэй холбогдуулан бүх улс НҮБ-ын боловсон хүчний аюулгүй байдлын тухай конвенцийг баталж, үндэсний хууль тогтоомжид зохих өөрчлөлт оруулахыг улс орнуудад уриаллаа.