0Аугаа эх орны дайны түүхийн урьд мэдэгдээгүй баримтыг оросын архивууд Ялалтын 65 жилийн ойгоор танилцуулна. Архивын ажилтнуудын бэлтгэсэн ном, үзэсгэлэн тэр жилүүдийн урьд мэдэгдээгүй үйл явдал, санаанд оромгүй талыг өгүүлнэ.


0Оросын улсын баримтат киноны архивын ажилтнууд “Дайны объективт” нэртэй гэрэл зургийн цомог гаргасан юм. Фронтын шугамын янз бүрийн талаас дайныг харсан их сэтгэл хөдөлгөсөн байр суурь байгаа гэж Холбооны архивын агентлагийн дарга Андрей Артизов ярьж байна.  Манай Красногорын гэрэл зургийн архив фронтын ар талд ажиллаж байсан манай гэрэл зургийн сурвалжлагч болоод германчүүдаас олзолсон хамгийн сонирхолтой гэрэл зургийг анх удаа энэ цомогт багтаасан. Бүслэлтэд байгаа амьдрал, ар талд авсан гэрэл зураг, хүмүүс хэрхэн амарч, бие авч явж байгаа зэрэг янз бүрийн сэдэвтэй байна. Энэ гэрэл зургийн цомгийн ачаар олзны маш олон гэрэл зураг нийтэд ил боллоо.  Дайны үеэр оросын олон иргэнийг Германд ажиллуулахаар хөөж тууж байсан. Дайн дууссанаас хойш 10 жилийн дараа Герман улс тэдэнд нөхөн төлбөр олгохоор шийдсэн юм. Архивын ажилтнууд албадан хөөн, тууж байсан баримтыг батлахын тулд хүмүүсийн туулж өнгөрүүлснийг бичиж авчээ. Ойрын үед Франц, Нормандад гарах “ЗХУ Дэлхийн хоёрдугаар дайнд” үзэсгэлэнд зарим захидлыг тавина гэж Оросын Холбооны улсын Улсын архивын газрын захирал Сергей Мироненко ярьж байна.  Зарим баримтыг уншихад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Манай иргэдийн олон сая өрхөд дайны учруулсан бодит хөндүүр, бодит гаслан зовлон энэ юм. Одоо энэ санг боловсруулах асуудал тулгараад байна. Энэ бол 500 мянган хэрэг юм. Эдгээрийг системтэй болгож, ашиглаж эхлэх хэрэгтэй. Энэ бүх баримтыг та бидэнд, мөн манай хойч үеийнхэнд үүрд мөнх хадгална.  Архивт тэр үеийг ойлгоход тус болох олон тооны материал байна. Тухайлбал Улсын батлан хамгаалах хорооны тогтоол, тушаалын хавсралт юм. Үүнийг мэдэх хүн цөөн ч гэлээ, энэ түүхийн үнэ цэнэтэй баримт бичиг хэмээн архивын ажилтнууд ярьж байна. Тухайлбал 1941 онд германчүүд Москвад цөмрөн ороход засгийн газар үйлдвэрийг улс орны зүүн зүгт шилжүүлэхэд ар талын хүмүүсийн ахуй, амьдарлыг зохион байгуулах дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулсан гэж Оросын улсын нийгэм-улс төрийн түүхийн архивын захирал Олег Наумов ярьж байна.  Энэ хавсралтад галт тэрэгний хөдөлгөөний график, барилгын ажлыг бүр хадаас хүртэл нь төлөвлөсөн график байдаг. Үүгээр ч зогсохгүй үйлдвэрийн барилгын ажлын хажуугаар үйлдвэрийн сургуулийн барилгыг барьж байсан. Ирээдүйн үйлдвэрийн боловсон хүчнийг урьдаас бэлтгэж байжээ. Бүр 1941 онд шүү дээ.


0Намын гишүүний бүртгэлийн карт хүртэл Дэлхийн эх орны дайны түүхэнд нэн чухал байж болно. Үүнд ямагт гэрэл зургийг хавсаргадаг байсан байна. Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн архивын газар хандан, өвөө эсвэл өвөг эцгийнхээ амьд ахуйн цорын ганц зургийг тэр даруй авах боломжтой.