Орос, МАГАТЭ 3-р сарын 29-нд Вена хотноо гишүүн орнуудад түлшний банк байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурна. Оросын “Росатом” улсын корпорацийн Интерфакс агентлагт уламжилснаар уран баяжуулах олон улсын төв ажилладаг Эрхүү мужийн Ангарын баяжуулах комбинатад энэ банкийг байгуулна. Энэ шинэ механизм атомын эрчим хүчийг хөгжүүлэх хүсэлтэй улс орон уран баяжуулах үйлчилгээг хүртэх баталгаатай болно гэж “Росатом” компани тодруулав. Чөлөөт зэх зээлд материал авах аргагүй дурын улс түлшний банкинд хандах боломжтой. МАГАТЭ-ийн ерөнхий захирлын шийдвэрээр түлш нийлүүлнэ.