Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Сочи хотод хүрэлцэн ирлээ. Тэрээр баасан гаригт төрийн тэргүүний дэргэдэх спортын зөвлөлийн хуралдааныг явуулна. Хуралдаанаар Ванкуверт Оросын шигшээ багийн гаргасан амжилт, 2014 оны наадмын бэлтгэл ажлын зорилтыг хэлэлцэнэ. Хуралдааны эцэст Орос улсын спортын байгууллагын удирдлагыг өөрчилж магадгүй байна.